Багахан ч гэсэн тэтгэлэг авдаг газраас маань жилд ганц удаа зохион байгуулдаг зугаалга байсан тул дандаа гадаад оюутнуудтай яваад ирлээ. Эхний өдрөө тэгээд хүмүүсийн яриа хөөрөө ажилд ороход яадаг ийдэг нтр сонсоод, гадаа хийж идээд зааланд тоглоод нэг тиймэрхүү. Маргааш нь ууландаа авираад тарсан гэж..
Японы ямар нэг тийм хүн их очдог нэг ёсны жуулчин их очдог газруудаа их гоё хөгжүүлэх юмаа гэж бодов. Галт тэрэгний буудлуудаасаа авахуулаад л нэг л содон.
За тэгэхээр энэ бол буудлаасаа буугаад л хаана юу байгаа, ямар замаар яаж яаж очиж болохыг үзүүлсэн зураг. Япон хэл мэдэхгүй хүн ч хараад ойлгохоор.Галт тэрэгний буудал нь жирийн галт тэрэгний буудлуудаас содон байсан тул яаж зүгээр байхав гээд бас зураг авахууладахсаан гэж.
За тэгээд алхсаар алхсаар нэг амарчхаар газар ирээд дээрээс хотыг харсан шигээ мөхөөлдөс долоож суух бас сайхан л байв. Би ер нь энд тэнд нэг тийм сэтгэл амгалан газар очоод юм гөлрөө л сууж байх үнэн дуртайгаа мэдрээд байгаа л даа хэхэ.
За тэгээд хэсэг бүлэг хүмүүс нь эндээсээ цахилгаан шатаар буусан бол би нь гандан буурахгүй уулын оргил хүртэл авирнааа гээд л үлдсэндээ.. Дахиад бараг цаг шахуу дээшээ явж уулын оргилд хүрсэн зураг болно.
За тэгээд замын голд таарсан хөөрхөн нохой, цэцэг нтр гээд л гоё апраттай байгаад гоё юмны зураг авна гэдэг ч яалтачгүй кайфтай хобби юм байнаа гэж бодов.
Буухдаа тун залхуурч ийм юманд сууж 10аад минут явсан эхэндээ уначих ч юмшиг, ямар нэг хамгаалалтын бүс нтр байхгүй жоохон тийм байж байгаад дасчихдаг юм билээ. Зураг мураг авсан шигээ л явсан хэхэ
Тэр толгой өвдөлт бол бас хэд хоногтоо гарахгүй ядаргаанд орсон хүн явсан даа гэж.



No comments:
Post a Comment