Saturday, October 1, 2016

Diary 2016.10.01

За ингээд 2016оны 10сар эхэллээ гэж.. Одооноос 2 сар за тэгээд он гараад 2 сар хичээчихвэл их сургуулийн оюyтны амьдрал дуусахнээ ашгүй дээ гэж... Их Сургууль гэдэг нэртэй оффисийн ажил, дарамт , стресст байсаар байгаад бүр яаж ийгээд дуусаасай гэж боддог болсоон хөөрхий... Юун нөгөө сурах хүсэл эрмэлзлэл нтр

За тэгэхээр ганцаараа, тааваараа амьдарсаар 6 дах жил болж байнаа. Тааваараа байвал байгаа л байх юм шиг болохоор өөртөө жаахан дүрэм журам тогтоож байхаар болоод тэмдэглэл нтр хөтөлж байя гэж бодлоо.

10 сараас хичээх зүйлс
 - Лабдаа лабын юмнуудаа яг хийх, аль болох оройтохгүй дуусах, нямбай хийж эрүүл мэндээ бодох
- Мөнгөний зохицуулалтаа хянах(орой зардлаа бичих) , илүү зардлаа багасгах
- Зөв хооллох, нойроо сайн авах
- Долоо хоногын даваа гариг бүрт төлөвлөгөө гаргаж нягтлах , баасан эсвэл нямд үр дүнгээ харах

за одоогийн байдлаар толгойд орж ирсэн нь иймэрхүү л байх шив. Өдөр болгон тэмдэглэл бичнэ гэж бол шал худлаа байхдааа... Уул нь юу хийсэн , яасан гэх мэтэр зардлаа тэмдэглээд явбал хэхэ

No comments: