За тэгэхээр би бээр сургууль дээрээ, тэр дундаа лабортортоо нэг л их завгүй царайлаад л нухацтай царай гаргаад л суудаг хүн билээ.. Уул нь ч тэгтлээ аймар завгүй нтр бас биш завтай ч бас биш ч гэсэн хааяадаа завсарлаад халит хүн амьтантай юм яримаар ч юмшиг, эсвэл утас фэйс нтрээ ухмаар ч юмшиг болоход эргэн тойрон дахь бүх хүн дүнхийгээ л завгүй стресстэй гэсэн аура гаргаад байхаар санаа зовсондоо утсаа ч олигтой удаан харж чадахгүй, дагаж чухал царайлж суусаар байтал өдөр өнгөрнө дөө.
Тэгээд визний сунгалт нтр хийлгэх гээд өчигдөр өглөө царай алдан чөлөө аваад, арай хол газар луу галт тэргэнд суугаад очоод очсон хойноо пасспорт нтрээ мартсанаа санавал яахав. Үнэн дүфф.