Thursday, June 25, 2015

Ойрын үеийн сонин буюу стресстэй нийгмийн зах зух

За тэгэхээр би бээр сургууль дээрээ, тэр дундаа лабортортоо нэг л их завгүй царайлаад л нухацтай царай гаргаад л суудаг хүн билээ.. Уул нь ч тэгтлээ аймар завгүй нтр бас биш завтай ч бас биш ч гэсэн хааяадаа завсарлаад халит хүн амьтантай юм яримаар ч юмшиг, эсвэл утас фэйс нтрээ ухмаар ч юмшиг болоход эргэн тойрон дахь бүх хүн дүнхийгээ л завгүй стресстэй гэсэн аура гаргаад байхаар санаа зовсондоо утсаа ч олигтой удаан харж чадахгүй, дагаж чухал царайлж суусаар байтал өдөр өнгөрнө дөө. Тэгээд визний сунгалт нтр хийлгэх гээд өчигдөр өглөө царай алдан чөлөө аваад, арай хол газар луу галт тэргэнд суугаад очоод очсон хойноо пасспорт нтрээ мартсанаа санавал яахав. Үнэн дүфф. 

Тэгээд яахавдээ мангараа гайхаад буцаж явахаар галт тэрэг хүлээгээд зогсож байсан чинь яг миний сууж ирсэн чиглэлд хүний осол гарсан тул 1 цаг гаран бүх чиглэл хоцрох болчихвоо. Яг хүн нэг өдөр өөр ажил амжуулчий гээд өөр чиглэлд суухад гайтай юмшиг тэр чиглэлд осол гараад байхдаа яахавдээ гэсэн юм бодсоор 20иод минутын дараа осол гарснаас бусад чиглэлүүд явж эхлэхээр нь яаж ийгээд асар холоор тойрон тойрон 2 цаг гаран зарцуулж гэртээ ирж мартсан бичиг баримтаа аваад буцаад явсандаа. Тэгээд хүлээж байх хугацаандаа бодлоо л доо... Японд галт тэргэн дор орж үхдэг хүмүүс зөндөө л байдаг. Нэг хүн осол гаргах бүрт тэр чиглэлийн бүх галт тэрэг ослын зогсолт хийдэг.(буудал дээр байна уу гүй юу хамаагүй). Тэгээд аюулгүйн шалгалт хийгдээд яг тэр осол гарснаас бусад чиглэлүүд харьцангүй эрт( гэхэд ч хаашайн дор хаяж 20,30мин болно) буцаж ажиллаж эхлээд, осолдсон чиглэл бол 1 2 цагаас наашгүй болно доо... Яахав Монгол хүн бол хэнэггүйм болохоор 20,30мин яамай л байна гэж бодох л байх. Гэхдээ л ганц тэгж зогсоход ард нь хэдэн сая үйлчлүүлэгчийн ажил төрөл, цагыг барж байгаа гэдгийг бодоход үнэхээр том асуудал юм. Хэрвээ тэр дунд онгоцонд суух гэд явж байсан хүн онгосноосоо хоцорвол яах вэ? Ажлын тайландаа яарч яваад очиж амжилгүй халагдвал яах вэ? гэх мэтийн... Яахав осол гараад хоцорсон гэх бичиг гаргуулж авч болдог ч гэсэн тэр нь тэрнэсээ авахуулаад л бас л бөөн ажил, дээр нь тийм юм нөлөөлөхгүй чухал ажилтай хүн ч байгаа л байх гэх мэтийн юм бодсон миний муу хэдхэн цаг хүлээгээд жаахан муухай харуулаад хоцорч очих ч нэг их асуудал биш юм шиг болоод ирсэн. Гэхдээ л бас бодоход амиа хорлож галт тэргэнд ордог хүмүүс бол жоохон онцгүй юмаа.. Үхэх мянган арга байхад очиж очиж заавал тэгж ажлын өдөр, олон хүний цагыг барж галт тэрэгний доогуур орж нтр гэж бодлоо. Тэгсэн тэгж үхдэг хүмүүс гэр бүлийнхэндээ өстэй хүн олон байдаг гэнээ. Эхнээсээ л угаасаа олон хүнд гай болоё гэж боддог байх нь. Тэгж амиа хорлосон хүмүүсийн гэр бүлийхнээс хохирол учруулсан гэх ихээхэн мөнгө нэхэмжлэдэг болохоор гэрийхэндээ гай болох гэж тэгж үxдэг хүмүүс байх... За тэгээд сэтгэл санаа сайнгүй хүн сургууль дээрээ өдрийн 3 цагт очлоодоо... орой нь багш болон дээд ангийн нэг хүүхэдтэй хоол идэж эсэн бусан юм ярив... Тэгээд өнөө өглөө хэвийнээрээ сургуульдаа явах гээд галт тэрэг хүлээж зогссон манай сургуулийн чиглэлд бас осол гарчээ. Бас бөөн хоцрол үүссэн ч гэсэн өчигдрийх шиг нэг их бухимдсангүй, дасаж байгаам болов уу даа гэмээр. Сургууль дээр ирээд хүнээс сонсохнээ ахлах сургуулийн сурагч утсаа харж яваад галт тэрэг ирж явааг анхааралгүй уначихсан гэнэ. Галт тэрэг нтр ирж явахад утсаа ухаангүй харж явдаг хүн олноос олон. Амь насанд нь аюултайг мэддэг ч гэсэн бас л хэнэггүйнх л дээ.. Ер нь одоо цагт галт тэрэгнээс авахуулаад гадаа зам гарч байхдаа ч бүгд ухаалах утас, айпад нтрээ ширтээстэй.... сонин шүү бас хүний харилцаа дутагдсаар л ... би ч гэсэн утсаа хардагаа мэйл, фэйс нтрээ шалгаад л болдог. Явж байхдаа орчин тойрноо ажигласан шигээ, хүмүүсийг ажиглаад л эсвэл өдрийн төлөвлөгөө бодсон шигээ л явдаг. Заза аймар нуршуу юу ч бичээд байгаа юм. Толгойд бодогдсон юмнуудаа л бичиж өглөө.

No comments: