Friday, July 24, 2015

Такао(高尾山) ууланд авирсан нь 2015.06.13-14

За ойрдоо болсон онц сонин юмнууд гэвэл 6 сард Такао гэдэг ууланд авирч, нэг хоногооор зугаалга шуу юманд яваад ирсээн.
Багахан ч гэсэн тэтгэлэг авдаг газраас маань жилд ганц удаа зохион байгуулдаг зугаалга байсан тул дандаа гадаад оюутнуудтай яваад ирлээ. Эхний өдрөө тэгээд хүмүүсийн яриа хөөрөө ажилд ороход яадаг ийдэг нтр сонсоод, гадаа хийж идээд зааланд тоглоод нэг тиймэрхүү. Маргааш нь ууландаа авираад тарсан гэж..

Thursday, June 25, 2015

Ойрын үеийн сонин буюу стресстэй нийгмийн зах зух

За тэгэхээр би бээр сургууль дээрээ, тэр дундаа лабортортоо нэг л их завгүй царайлаад л нухацтай царай гаргаад л суудаг хүн билээ.. Уул нь ч тэгтлээ аймар завгүй нтр бас биш завтай ч бас биш ч гэсэн хааяадаа завсарлаад халит хүн амьтантай юм яримаар ч юмшиг, эсвэл утас фэйс нтрээ ухмаар ч юмшиг болоход эргэн тойрон дахь бүх хүн дүнхийгээ л завгүй стресстэй гэсэн аура гаргаад байхаар санаа зовсондоо утсаа ч олигтой удаан харж чадахгүй, дагаж чухал царайлж суусаар байтал өдөр өнгөрнө дөө. Тэгээд визний сунгалт нтр хийлгэх гээд өчигдөр өглөө царай алдан чөлөө аваад, арай хол газар луу галт тэргэнд суугаад очоод очсон хойноо пасспорт нтрээ мартсанаа санавал яахав. Үнэн дүфф. 

Wednesday, May 27, 2015

Өдрийн тэмдэглэл 15.05.27

За ингээд өдрийн тэмдэглэлээ бичиж эхэлдэг юм билүү дээ.... Хэдэн жилийн өмнө сүрхий л блог бичдэг, идэвхитэй ч байж... Ямар азаар блогспотийн блог хэрэглэхгүй удахаар хаагдчихдаггүйм хэхэ... Худлаа үнэн байж л байсан блогоо 5 гаруй жилийн завсартайгаар одооноос халитхан юм бичиж байдаг юм билүү дээ гэж бодлоо. Яагаад тэгж бодох болсон бэ гэхээр хүн ер нь бодсон санаснаа буулгаж байвал бодол санаа ч цэгцрээд, ядаад мартсан ч сэргээж уншиж болохоор юмуу даа гэж бодлоо л доо. Гэж өмнө нь ч боддог л байсан л даа... Даанч тэгээд аймар залхуу юм болохороо тэгээд л урсгаад л.. Одоо ч гэсэн завгүй ч гэсэн, халит стрессээ гаргаж байхгүй бол энэ хэвээрээ явбал хэцүүдэх шинжтэй болж ирээд хаха... Өдөрт ер нь аягүй их юм төлөвлөөд, зай завсаргүй хийх юмтай байгаад байх нь жаахан стрессдэж ядрах ч гэсэн цагын хэмнэлттэй, үр бүтээлтэй байдаг юм гэж бодов. Жишээ нь гэхэд амралтын өдөр тэр өдөржингөө онцын ажил төлөвлөөгүй бол тэгээд өглөө аажуухан босоод, зурагт нэт нтр харсан шигээ цай ундаа уугаад байж байтал 12 болно. Тэгээд 7 хоногынхоо хүнсийг цуглуулна гэж сүпэрмаркэт орж тэндээ бас 1,2 цаг. За тэгээд ганц амардаг өдрөө угаалга цэвэрлэгээ, хоол хийнэ гэх мэт аар саархан юм хийж байтал 7,8 өнгөрөөд харанхуй ч болоо л суудал дээрээ лаглайж сууж олигтой ч хийсэн юмгүй байж байгаад унтана даа... Харин ажилтай өдөр бол өдөр 12с-22:00 хүртэл ажилтай байдаг болохоор өглөө эртхэн босоод угаалгын машинд хувцасаа эргүүлчээд, гарч дэлгүүр яваад орж ирж хам хум хувцасаа тохоод ажилдаа яваад ирнэ дээ. 22:00 нилээн өнгөрөөж гэртээ ирээд 00:00 цагаас өмнө унтах зорилт тавиад гэр цэвэрлэх, усанд орох, маргаашийн авч явах хоол, өмсөх хувцас хунар бэлдэх ажлыг гялалзуулна... гээд бодохоор арай үр бүтээлтэй өнгөрөөд байгаа юм шиг... ммм, удаан бичээгүй болохоор юу бичихээ мэдэхгүй гайхаад байх юм.. Тэгэхээр яг одоо би бээр сургуулийнхаа номын санд хичээлээ хийж дууссан болоод сууж байгаа нь энэ л дээ. Маргааш явцын шалгалттай гээд лаг номын санд хичээл хийсэн юм. Шинэ лаборторт ирээд хараахан судалгаагаа эхлээгүй, хичээлтэй дээр нь цагын ажилтай гээд амихандаа л хамгийн завтай дээрээ байгаа мөртлөө л ядраад ч байгаа юмшиг.. Кофе ч нээх үйлчилхээ болиод одоо энержидринкгүй бол өдрийг давахад хэцүү болоод байж байна гэж.

Tuesday, May 26, 2015

Зүгээр л салхи оруулмаар болоод...

Цэгцтэй зөв сэтгэх нь математикт суралцахаас эхэлдэг үү?? Цэгцтэй зөв сэтгэх нь цэгцтэйгээр бодлоо хянаж, цэгцтэйгээр бодлоо хүнд дамжуулж чадахаас эхэлдэг юм шигээ.